Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-ыг хүртэл ажиллуулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-ыг хүртэл ажиллуулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ

Улсын Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж байна. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Яг одоо Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД, генерал Т.Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна.

Хурлын талаар Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-аар нь дамжуулж, халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн. Энэ иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна" гэжээ.

Шуурхай штабийн хуралдаанаар хэлэлцэж буй уг асуудлыг маргааш Улсын Онцгой комисс хэлэлцэж шийдвэрлэх юм.