Элсэгчдийн дунд халдвар тархахаас сэргийлэн гадна талбайд шалгалт авчээ

Элсэгчдийн дунд халдвар тархахаас сэргийлэн гадна талбайд шалгалт авчээ

Коронавирусийн 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн Өмнөд Солонгос улсад хичээл, сургууль, боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Тэгвэл Инчён болон, Пусан хотод цагдаагийн албан хаагчдын шалгалтыг гадаа талбайд авчээ. Цагдаагийн албанд орохын тулд шалгуулагч маш удаан хугацаагаар бэлддэг, нөгөө талаар улсын тусгай алба тул шалгалтыг хойшлуулах боломжгүй хэмээн ингэж зохион байгуулжээ.

Хүмүүсийг битүү орчинд удаан байлгах нь халдвар тархах эрсдэлтэй тул хөлбөмбөгийн талбай болон сагсан бөмбөгийн талбад 1-2 метрийн зайтай суулгасан байна.

Эх сурвалж: KoreanTimes