Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 том хүн, есөн нярай хүүхэд ирж байна

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 том хүн, есөн нярай хүүхэд ирж байна

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 258 том хүн, есөн нярай хүүхэд ирж байна.Эдгээрийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, эрүүл мэндийн шалтгаантай 43, жирэмсэн 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49 бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Тус нислэг 20:08 цагт буухаар төлөвлөж байна. Агаарын хөлгийн ачаанд ДЭМБ-ын болон Монос групп, Ази-Фарма ХХК-ын эм, эмчилгээний хэрэгсэл гэх мэт ачааг тээвэрлэж яваа аж.