Дагавар охиноо хүчиндэж, хороогоод өөрөө амиа хорложээ

Дагавар охиноо хүчиндэж, хороогоод өөрөө амиа хорложээ

Дөрөвдүгээр сарын 2-ний өглөө 07.00 цагийн орчимд Хөвсгөл аймагт дагавар охиныхоо хоолойн тус газарт нь хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Хохирогч 14 настай М нь хэрэг гарахаас дөрөв хоногийн өмнө ээждээ “хойд аав намайг хоёр жилийн өмнө сургуулийн дотуур байрнаас авч гараад хоёр удаа хүчиндсэн” гэж хэлжээ. Харин охины ээж энэ талаар ах дүү нартаа хэлж, хэрэгтний ээжид мэдэгдсэн байна.

Улмаар 34 настай эрэгтэй Л.М нь охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ. Тэрээр гэрээсээ 10км зайд модноос өөрийгөө дүүжилж, амиа хорлосон байдалтай олдсон байна.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө