Усанд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн, хайж байна

Усанд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн, хайж байна

Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг түр зогсоосныг орон нутаг болон ар гэрийнхний хүсэлтээр дахин эхлүүлжээ.

Эрэн хайх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч 06:00 цагт эхлүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт иргэн Э /4 настай, эрэгтэй/ гуравдугаар сарынн 22-ны өдөр 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тус өдрийн 22:55 цагт ирүүлжээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө