Д.Нямхүү: Сэлэнгэ аймагт батлагдсан нэг тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч тусгаарлан, эмчилгээ хийж байна

Д.Нямхүү: Сэлэнгэ аймагт батлагдсан нэг тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч тусгаарлан, эмчилгээ хийж байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр Сөүлээс Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 257 зорчигч ирсэн. Үүнээс өндөр настан асран хамгаалагчийн хамт 50 хүн, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс асран хамгаалагчийн хамт 43 хүн, жирэмсэн 5 хүн, бага насны хүүхэд асран хамгаалагчийн хамт 49 хүн тус тус ирсэн байна.

Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар 1,572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 8-нд нийт 38 хүнд шинжилгээ хийлээ. Замын-үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Сэлэнгэ аймагт 9, ХӨСҮТ-д 8 сэжигтэй тохиолдол болон тандалтын шугамаар хийсэн 21 хүний шинжилгээ тус бүр коронавирус илрээгүй. Өчигдөр Сөүлээс ирсэн иргэдээс 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. 

Өчигдөр шадар сайд бидний ажилтай танилцаж Онцгой байдлын газар цугларсан хандивын мөнгөнөөс ХӨСҮТ-ийн ид ажилж байгаа ажилчдад 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн  урамшуулал өгөхөө мэдэгдэж бидэнд урам өглөө" гэсэн юм.  




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө