Перуд эмэгтэйчүүд тэгш тоотой, эрэгтэйчүүд сондгой тоотой өдрөөр гадагш гарах дэглэм хэрэгжиж байна

Перуд эмэгтэйчүүд тэгш тоотой, эрэгтэйчүүд сондгой тоотой өдрөөр гадагш гарах дэглэм хэрэгжиж байна

Дэлхийн 200 гаруй оронд тархаад буй коронавиурсийн халдварын улмаас  улс орнууд хөл хорионы дэглэмийг олон янзын дүрэм, журамтайгаар тогтоож буй. Тэгвэл Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Бүгд Найрамдах Перу улсад  жендэрт суурилсан  хязгаарлалт хэрэгжүүлж байна.

Тодруулбал, эрчүүд  сондгой тоотой буюу даваа, лхагва, баасан  гаригт, эмэгтэйчүүд тэгш тоотой өдөр буюу мягмар, пүрэв, бямба гаригт гадагш гарахаар болжээ. Харин ням иргэдийг гадагш гарахыг хориглон, дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудыг ажиллалуулахгүй байх шийдвэр гаргасан  байна.

Тус улсын Ерөнхийлөгч Мартин Вискарра “Хөл хориог хүйсээр нь тогтоох нь олон хүнийг гадагш гарахаас сэргийлэх хамгийн шилдэг арга” хэмээжээ. Энэхүү хөл хориог энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлүүлэх юм байна. Мөн Панамд өнгөрсөн долоо хоногоос үүнтэй адил жендэрт суурилсан хязгаарлалт тогтоогоод байна. Одоогоор Перу улсад  коронавирусийн 4300 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж:BBC




Өнөөдөр үхэр өдөр

57 минутын өмнө