“Боловсролын байгууллагын хөл хориог тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэх асуудлыг судалж байна” гэв

“Боловсролын байгууллагын хөл хориог тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэх асуудлыг судалж байна” гэв

УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаан болж байна. Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монгол Улсад нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед бид дараа, дараагийн асуудлыг судалж байна. Ямар ч байсан хүүхэд, залуучуудын хичээл, сургалтын асуудлыг орхигдуулахгүйгээр анхаарал хандуулж, хэвийн үйл ажиллагааг ЕБС-ийн сурагчдад теле хичээлээр, оюутнуудад онлайн хичээлээр ханган ажиллаж байна. Цаашид сургалтын арга хэмжээ теле хичээл болон онлайн сургалтаар явах боломжтой гэж үзэж байна.

Тавдугаар сарын 31-нд энэ хичээлийн жил дуусаж, хичээл, сургалтын үйл ажиллагаа өндөрлөх ёстой. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилээ эхлүүлж, хөл хориог тавдугаар сарын 30 хүртэл үргэлжүүлэх талаар судалж байна.

Төгсөлт болон бусад үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар судалж, Улсын онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байгаа. Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамны саналтай хамтатган салбар яамны саналаа хүргүүлнэ” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

9 минутын өмнө