Улсын онцгой комисс 13.30 цагт хуралдана

Улсын онцгой комисс 13.30 цагт хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ 13.30 цагт хуралдана. Хуралдаанаар цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэнэ. Гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн.

Түүнчлэн дээрх иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр /2020.04.08/шуурхай штабаар хэлэлцсэн. Энэ бүх асуудлыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцэнэ.