Орлого буурсан ч ажлын байраа хадгалж буй ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно

Орлого буурсан ч ажлын байраа хадгалж буй ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас санаачилсан долоон хөтөлбөрийн нэг нь 200 мянган төгрөгийн урамшууллын асуудал байсан ч ямар хүмүүс авах нь тодорхойгүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж буй ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарахаар болсныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ. Энэхүү урамшуулалд 45 мянган ААН хамаарахаар байгаа аж.

Тэрээр "5.1 их наядын хөтөлбөр нэлээд өртөгтэй. Бид олж байгаа хоёр төгрөгийнхөө нэгийг иргэдийн ажлын байрыг хамгаалж, эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах гэж байна. 3.2 сая хүнээс 1.1 сая нь хөдөлмөр эрхэлдэг.

1.1 сая хүний 75% нь НДШ-ийн чөлөөлөхөд хамрагдана. 800 тэрбум төгрөг гарна. Өчигдөр Төсвийн байнгын хороогоор яриад шийдэл гарсан. Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай  харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарна” гэлээ.

Түүнчлэн одоогоор орлого буурсан ч ажлын байраа хадгалж буй 45 мянга гаруй ААН байгаа гэсэн судалгааг дурдлаа.




Өнөөдөр луу өдөр

35 минутын өмнө