Д.Халиунаа: Г.Загдаа намайг гурван өдөр дараалан хүчирхийлж, хүнд хэлбэл охиныг чинь яаж ч чадна гэж сүрдүүлсэн

Д.Халиунаа: Г.Загдаа намайг гурван өдөр дараалан хүчирхийлж, хүнд хэлбэл охиныг чинь яаж ч чадна гэж сүрдүүлсэн

Өнөөдөр "Зөв aмьдрaх ухaaн” ТББ-ын тэргүүн Г.Зaгдaaд хүчиндүүлсэн гэх иргэн Д.Халиун хэвлэлийн хурал хийж, ноцтой баримтуудыг дэлгэлээ.

Тэрээр "Би Зөв амьдрах ухаан" байгууллагад хоёр жил гаруй амьдарсан. Тэнд байдаг хүүмүүсийг хүлж зоддог, дарамталдаг. Загдаа намайг гурван өдөр дарааллан хүчирхийлж, энэ талаар хүмүүст мэдэгдвэл би хүүхдийг чинь яаж ч чадна шүү гэж сүрдүүлсэн.

Дараа нь хоёр нийгмийн ажилтан нь бас хүчирхийлсэн. Утсан дээрээ хүчирхийлүүлж байгаа бичлэгээ хийсэн ч утсыг минь булаагаад авчихсан. Ер нь тэнд байдаг эмэгтэйчүүдийг дандаа л оролддог. Баярцэцэг гэдэг эгч тэндээс гарч чадахгүй сүүлдээ өөрийгөө хутгалаад эмнэлэгт хэвтэхээр гарч байсан.

Дээрээс нь цэцэрлэгт байдаг 40 гаруй хүүхдүүдийг Амараа эгч цус нөж гартал нь зоддог. Бие нь өвдөхөд эмнэлэгт үзүүлдэггүй. Халиунаа гэдэг эгч өвчтэй хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд зугтаж яваад хүүхэд нь өнгөрсөн тохиолдол ч байгаа. Загдаа тэр хүмүүсийг сүрдүүлдэг болохоор хэн ч юм хэлж чадахгүй айдастай байдаг. Би хүүхдээ авахын тулд олон газарт хандаж, тусламж хүссэн. Хэн ч надад туслаагүй. Одоо энэ мэдээллийг тараасан гээд надад, хүүхдэд маань юу тохиолдохыг мэдэхгүй байна. Цаашдаа амьд явах баталгаа алга" гэв.

Мөн энэ үеэр хохирсон иргэдийн нэг И.Сандагдорж өөрийн гурван хүүхдээ Г.Загдаагийнхаас авч чадахгүй байгаа талаараа мэдэгдлээ.

Тэрээр"Анх Загдаа намайг гуйж, жил хагасын дараа таван ханатай болгоно гэж тэр газартаа аваачсан. Сүүлдээ намайг зодож, хөөсөн. Би гурван хүүхэдтэйгээ уулзаж ч чадахгүй маш хэцүү байдалд байна. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд сургуульд нь очвол дараа нь гурав хоног хичээлийг нь таслуулчихдаг. Хууль цагдаад хэлээд хүчрэхгүй. Монголын ард түмэн тэр чигтээ энэ хүнд доромжлуулж байна" гэлээ.