Халдварт өвчин намдтал өдрийн цагаар автомашиныхаа гэрлийг асаах уриалга үргэлжилнэ

Халдварт өвчин намдтал өдрийн цагаар автомашиныхаа гэрлийг асаах уриалга үргэлжилнэ

Дэлхийн 200 гаруй оронд тархсан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Уриалгын гол зорилго нь урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагах нь багасч, аялал зугаалгад явах, гэрээс гарах нь ихэссэн. Иймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулах үүднээс ийм шийдвэр гаргажээ.

Өдрийн цагаар автомашины гэрлийг асаан хөдөлгөөнд оролцох уриалга нь халдвар намжтал үргэлжлэх юм.

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө