Замын-Үүдэд коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлажээ

Замын-Үүдэд коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлажээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өчигдөр коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг  тусгаарласан талаар ХӨСҮТ-ээс өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр өчигдөр ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт шинжилгээ хийж байгаа аж.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн ажиглалтад байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулжээ. Батлагдсан тохиолдолтой ойр байсан 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан бөгөөд судалгааг үргэлжлүүлж байгаа аж. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байсан есөн хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө