Эмч нар өвчтөнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд инээж буй зургаа хамгаалалтын хувцас дээрээ наажээ

Эмч нар өвчтөнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд инээж буй зургаа хамгаалалтын хувцас дээрээ наажээ

АНУ-ын Сан-Диего хотын “Scripps Mercy” эмнэлгийн ажилчид коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдэд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд хамгаалалтын хувцас дээрээ инээж буй зургаа наажээ.

Хамгаалалтын хувцастай ажиллах үед өвчтөнд робот мэт санагдах тохиолдол бий. Тиймээс тус эмнэлгийн эмч Робертино энэхүү санааг гаргасан аж. Робертиногийн найз коронавирусийн халдвараар өвчилсөн бөгөөд түүнд өөрийгөө таниулахын тулд  ийм санааг сэджээ.

Найздаа эмчилгээ хийсний дараа тэрээр хамгаалалтын хувцастай, тусгай амны хаалттай ажиллах нь өвчтөнд ямар мэдрэмж төрүүлж байгаа талаар бодож эхэлсэн байна. Удалгүй түүнийг харсан эмнэлгийн ажилчид мөн инээсэн зургаа энгэртээ нааж эхэлжээ. Мөн бусад эмнэлгийн ажилтнууд урам зориг авч, энэхүү санааг хэрэгжүүлэх болсон байна.

Эх сурвалж:Brighthumanity