Ц.Тувааныг АН-ын ЕНБД-ын үүрэгт ажлаас нь чөлөөлж, АН-ын дэд даргаар томиллоо

Ц.Тувааныг АН-ын ЕНБД-ын үүрэгт ажлаас нь чөлөөлж, АН-ын дэд даргаар томиллоо

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Иймд түүний хүсэлтийг өнөөдөр хуралдсан тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны цахим хуралдааны үеэр хэлэлцэж, түүний хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. 

Учир нь АН-ын өдөр тутмын ажил тасралтгүй явах учиртай. Харин тэрээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хөдөө орон нутагт нэр дэвшин өрсөлдөх тул ийнхүү өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас татгалзах хүсэлтээ гаргажээ. Харин АН-ын дарга С.Эрдэнэ ЕНБД асан Ц.Тувааныг тус намын дэд даргаар томилуулах санал оруулж, ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.