Ц.Баатархүүг АН-ын ЕНБД-ын албан тушаалд томиллоо

Ц.Баатархүүг АН-ын ЕНБД-ын албан тушаалд томиллоо

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул өнөөдөр хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл Ц.Тувааны оронд буюу АН-ын ЕНБД-ын даргын  албан тушаалд Ц.Баатархүүгийн нэр тус намын дарга С.Эрдэнэ оруулж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Ц.Баатархүү нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалыг хашдаг байна.