Ц.Ганзориг: Хувийн сургуулиудын төлбөрийг ирэх жилийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Ц.Ганзориг: Хувийн сургуулиудын төлбөрийг ирэх жилийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.  Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Аль болох хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна.

Хувийн сургуулиудын төлбөрийг ирэх жилийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-ноос эхэлнэ.

Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байна. Хандиваар цугласан мөнгийг ХӨСҮТ зэрэг цар тахлын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй албан хаагчдын цалинг олгоход зарцуулах шийдвэр гарсан. Маргааш УИХ-аар хуулийн төсөл батлагдах үед эдгээр асуудал тодорхой болно" гэлээ.