Дуурийн дуучин Андреа Бочелли үзэгчгүй тоглолт хийж, youtube сувгаараа шууд дамжуулна

Дуурийн дуучин Андреа Бочелли үзэгчгүй тоглолт хийж, youtube сувгаараа шууд дамжуулна

Италийн алдарт дуурийн дуучин Андреа Бочелли Улаан өндөгний баярыг тохиолдуулан Миланы католик шашны сүмд “Итгэл найдварын хөгжим” хэмээх үзэгчгүй тоглолт хийхээ мэдэгдлээ.

Дөрөвдүгээр сарын 12-нд болох тоглолтыг түүний “Andrea Bocelli” YouTube сувгаар дэлхий даяар шууд дамжуулах юм байна. Тэрээр дуучин орган хөгжимчин Эмануэле Вианеллигийн хамтаар тоглох бөгөөд тэд алдарт хөгжмийн зохиолч Шубертийн “Ave Maria” болон Италийн хөгжмийн зохиолч Масканьигийн “Sancta Maria” бүтээлүүдийг толилуулах юм.

Түүний тоглолт Италийн цагаар дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 19:00 цагт буюу Улаанбаатарын цагаар дөрөвдүгээр сарын 13-ны шөнийн 01.00 цагт  эхлэх  юм байна.