Ослын улмаас гурван настай хүү амиа алдсан хэргийг нууж, оршуулсан хэрэг гарчээ

Ослын улмаас гурван настай хүү амиа алдсан хэргийг нууж, оршуулсан хэрэг гарчээ

Автомашины ослын улмаас бага насны хүүхэд амиа алдсан хэргийг нууж, түүнийг оршуулсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Гурван булаг сумын 1 дүгээр багт оршин суух 38 настай эрэгтэй Н нь 69-** БНА улсын дугаартай “Toyota Prado” маркийн автомашин жолоодож яваад энэ оны гуравдугаар сарын 31 ны өдөр онхолдож,  энэ үеэр тус автомашинд зорчиж явсан 3 настай эрэгтэй Д гэх хүүхэд нас баржээ. Гэтэл тус ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр талийгаач хүүг оршуулсан хэрэг гарсан байна. 

Иймд тус хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн албан хаагчид илрүүлж, шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.