ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “ажлаас чөлөөлөгдөх өргөдөл”-өө өгсөн үү

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “ажлаас чөлөөлөгдөх өргөдөл”-өө өгсөн үү

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаа өгөхийг шаардсан гэх албан бус мэдээлэл гараад буй. 

Учир нь ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа “зүй бус үг хэллэг” хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэл өртөөд байгаа юм. Тэрбээр энэ тухайгаа Г.Загдаагийн асран хамгаалдаг иргэдийг гөлөг хэмээн хэлж, энхрийлсэн, егөөдсөн утгаар хэлсэн гэж тайлбарлаж буй.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ж.Бямбадорж ХЭҮК-ийн даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн гэх албан бус мэдээлэл байна. Учир нь энэ тухай албан мэдээллийг зохих байгууллагуудаас хийгээгүй байна.