Судалгаа: Гар утасны хэт хэрэглээ нь хүүхдийн нийгэмшил, төлөвшилд төдийлөн нөлөөлдөггүй

Судалгаа: Гар утасны хэт хэрэглээ нь хүүхдийн нийгэмшил, төлөвшилд төдийлөн нөлөөлдөггүй

Алс хол байгаа хүмүүс бие биетэйгээ ярилцаж, мэдээ дамжуулахын тулд морин өртөө дамнан улайчнаар үгээ захидал болгон дайдаг байсан цаг аль хэдийн ард хоцорч техник технологийн эрэн зуунд бид амьдарч байна. Гар утас, интернет хүн төрөлхтний амьдралтай салшгүй холбогдож, “найман” сартай балчраас наян настай буурал хүртэл гар утас, сошиал медиад  төвөггүй ашиглах болжээ.

Технологийн тусламжтайгаар бид мэдээллийг цаг алдалгүй хүлээн авдаг болсон ч сайны хажуугаар саар гэгчээр “гар утсанд донтсон,  "хэт хэрэглэгчид" олширч, эцэг эхчүүд хүүхдээ утаснаас салгах гэж янз бүрийн л арга хэрэглэж байна. Үүнээс улбаалан олон нийтийн дунд “бага насны хүүхдүүд гар утас хэт их хэрэглэх нь эрүүл мэндээс гадна, зан аашд нөлөөлдөг” гэсэн   түгээмэл ойлголтууд бий болсон.

Харин үүнийг үгүйсгэсэн нэгэн сонирхолтой судалгааг АНУ-ын “Оhia” их сургуулийн социологийн профессор Дуглас Дауни тэргүүтэй судлаачид хийжээ.

Тэрээр гар утас ашиглан, сошиал медиад их цагийг өнгөрөөх нь тухайн хүүхдийн зан ааш, нийгэмшилд төдийлөн нөлөөлдөггүй. Хүүхдийн төлөвшил нь эцэг эх, гэр бүлийн уур амьсгал, эргэн тойрны хүмүүсээс ихээхэн хамаардаг гэжээ. Судалгааг тодруулбал,

Гар утас хэрэглэдэг сүүлийн үеийн хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх, нийгэмших байдал нь хэрэглэдэггүй хүүхдүүдээс илүү хөгжсөн байна.

Судлаачид 1998 онд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийг (19,150 оюутан) багтаасан ECLS-K бүлэглэлийн мэдээллийг 2010 онд цэцэрлэгт орсон эхэлсэн бүлэг (13,400 оюутан) -тэй харьцуулан, багш болон эцэг эхчүүдийн тусламжтайгаар үнэлж зан ааш, нийгэмшилт, бусадтай харьцахад гар утас нөлөөлж буйг илрүүлэхийг зорьжээ.

1998 онд цэцэрлэгт орсон хүүхдүүд ямар нэгэн гар утас хэрэглэдэггүй байсан бол, 2010 онд сургуульд орж анхны Ipad, гар утсаа авсан хүүхдүүд түүнийгээ өдөр тутмын хэрэглээ болгон иржээ. Хүүхдүүдийн бусадтай харилцах, нийгэмших, зан аашийн төлөв байдалд төдийлөн өөрчлөлт ороогүй, бусдын дунд байхдаа ч ямар нэгэн зан чанарын ялгаагүй байсан байна.

Энэ талаар судалгааны багийн ахлагч профессор Дуглас Дауни “Гар утас хэрэглэдэг болон, хэрэглэдэггүй хүүхдүүдийн хооронд зан аашийн ямар нэгэн ялгаатай байдал ажиглагдаагүй. Хэдийгээр тэдний нас зөрүүтэй ч, бусадтай харьцаж буй байдалд ямар нэгэн сөрөг байдал гараагүй. Харин ч гар утас хэрэглэдэг сүүлийн үеийн хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх, нийгэмших байдал нь илүү хөгжсөн байна.

Манай үеийнхний дунд байдаг нэг хандлага нь ахмад үе нь залуу үедээ санаа зовж, анхаарах асуудал. Энэ зовнил заримдаа техник технологитой холбогдож маргаан, зөрчил  үүсгэдэг. Гэсэн ч ирээдүйд хүмүүс үүнээс илүү цахимжих болно” гэжээ. Мөн хүүхдүүдийн гар утасны хэрэглээ нь нийгмийн ур чадварт нь нөлөөлөхгүйг онцолсон байна. Түүнийхээр шинээр гарч буй утас, автомашин, радио гээд бүхий л технологи нь хүүхдүүдэд илүү бие даасан байдлыг бий болгох боломжийг олгож байгаа юм. 

Эх сурвалж: Newsosuedu