Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл 18 цагт хаагдана.
Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил ЭЕШ-ын талаар журмыг танилцуулсан.
Тухайлбал, журамд шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгон шалгуулах ёстой.
Мөн ЭЕШ-ын монгол хэлний хичээлийн шалгалтын агуулгын 25 хувь нь монгол бичгийн чадвар сорьсон даалгавар байх аж.
ЭЕШ бүртгүүлж амжаагүй бол https://eyesh.eec.mn/ хаягаар орж бүртгүүлээрэй.