Б.Амархүүгийн хорих ялыг 401 дүгээр ангид эдлүүлж байна

Б.Амархүүгийн хорих ялыг 401 дүгээр ангид эдлүүлж байна

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах, зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон.

Тэгвэл дуучин Б.Амархүү өдгөө ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ажээ.

Учир нь Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, Улсын Дээд шүүх Б.Амархүүд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.