Б.Болдсайхан: Хоёр иргэн коронавирус тусаад эдгэсэн байх магадлалтай

Б.Болдсайхан: Хоёр иргэн коронавирус тусаад эдгэсэн байх магадлалтай

-КОРОНАВИРУС ТУСААД ЭДГЭСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Өчигдөр /2020.04.15/ Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хоёр өвчтөнөөс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн. Түргэвчилсэн оношлуураар тэднээс шинэ төрлийн коронавирус илэрсэн бол PCR шинжилгээгээр илрээгүй юм. 

Уг асуудлаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Юуны түрүүнд хүмүүсийг сандрааж, айлгаж цочроосондоо уучлал гуйж байна. Манай эмнэлгийн сэхээнд хэвтэн эмчлүүлж буй 88 настай өвчтөн маань хавдрын дөрөвдүгээр зэрэгт орчихсон, туяа эмчилгээ хоёр гурван удаа, хими эмчилгээ зургаа долоо удаа хийж, дархлаа нь их дарангуйлагдсан байсан. Хүүхэд нь Оросоор явж байгаад ирсэн гэсэн түүхтэй. Дээрээс уушги нь хүнд байгаа тул сэжиглэх зайлшгүй тохиолдол. Хоёр, гурван удаа хатгаа аваад эдгэхгүй байсан. Харин нөгөө хүн нь арай залуу ч гэлээ уушгины хүнд хэлбэрээр дахин дахин өвдөөд эдгэрэхгүй байгаа тул мөн л сэжиглээд, коронавирус байгаа эсэхийг шалгах ч ёстой байсан. Энэ хүн хэвтэн эмчлүүлээгүй. 

Манай эмнэлэг халдвар хамгаалалтын хувцас, хэрэглэл болон нэг удаагийн тестийг байлгаж байсан. Түүгээрээ шинжлэхэд нэг хүнд IgG +( COVID-19 өвөрмөц), нөгөө хүнд нь IgM +(өвөрмөц бус) гэж гарсан юм. Хоёр дахиад хурдавчилсан оношлуураар үзэхэд хоёуланд нь эерэг гарсан. Өндөгнөөс цус авч үзсэн.

Өөрөөр хэлбэл, COVID-19 тест (+), ПСР (-) гэдэг нь одоо вирусгүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай ба вирусийн эсрэг эсрэгтөрөгч үүссэн байж болно.

Мөн бид тандалтын зорилгоор 40 хүнийг уг тестээр үзэхэд (-) гарсан. Энэ нь хятадад шинээр гарсан МедИмпекс тестийг бид ЭМЯ-нд өгсөн.

Манай эмнэлэгт 300 гаруй хүн хөл, хорионд орсон. Бид шаардагдах арга хэмжээг авч тэдгээр хүмүүсийг өрөө тасалгаа, хоол ундаар хангасан" гэлээ.