ХЭҮК-ийн гишүүнийг сонгон шалгаруулах хугацааг Тавдугаар сарын 15 ны өдөр байхаар тогтжээ

ХЭҮК-ийн гишүүнийг сонгон шалгаруулах хугацааг Тавдугаар сарын 15 ны өдөр байхаар тогтжээ

Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Бямбадоржийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн. Тэгдэл үүний дараа ХЭҮК-ийн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай төслийг хэлэлцэж дэмжсэн байна. 

Ингэснээр ХЭҮК-ийн гишүүнийг сонгон шалгаруулах болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлагдсан байна.

Мөн ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлах, нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авах хугацааг энэ сарын 15-наас ирэх тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл байхаар тогтсон байна.