УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар хэргийн баримтад дахин шинжилгээ хийлгэхийг хүсжээ

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар хэргийн баримтад дахин шинжилгээ хийлгэхийг хүсжээ

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон ч дахин хойшилсон байна. Учир нь тэрээр улсын хөрөнгөөр хувьдаа өндөр үнэтэй хаус бариулж эрх мэдлээ урвуулсан хэрэгт буруутгагдсан юм. 

Нийслэлийн прокурорын газраас Л.Пүрэвбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлээд байгаа юм. 

Иймд өчигдөр товлогдсон хурал эхлэхэд шүүгдэгч Л.Пүрэвбаатарын зүгээс хэргийн баримтад дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайланг гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргажээ. Ингэснээр шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 




Өнөөдөр үхэр өдөр

28 минутын өмнө