Д.Нямхүү: Замын-үүдэд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Д.Нямхүү: Замын-үүдэд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаар мэдээлэл хийж байна.

Манай улсад 1642 хүн тусгаарлалтад байна. Үүнээс өчигдөр хоёр хүнд яаралтай тусламж үзүүлжээ. Мэдээлэл өгөх 24 цагийн шуурхай 119 дугаарт утсанд 148 дуудлага ирсний ихэнх нь "эсрэг бие"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лабараторид 373 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 194, ажиглах байруудад байсан 164, тандалтын зорилгоор 15 хүн багтсан. 

Өнөөдөр ажиглалтын хугацаа дуусаж байгаа 164 хүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж байна. Эдгээр хүмүүст хоёр удаа шинжилгээ хийсэн.

Замын-үүдээс 58 хүн орж ирсэн. Нэг сэжигтэй тохиолдол илэрсэн, сорьцийг нь авчран шинжилж байна. Бусад хүмүүсийг тэнд нь ажиглалтад авсан. Эдгээр хүмүүс БНХАУ-аас шинжилгээнд орчихоод ирсэн" гэв.