МИАТ компани тусгай нислэгээр коронавирусийн үед хэрэглэх 50 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг авчиржээ

МИАТ компани тусгай нислэгээр коронавирусийн үед хэрэглэх 50 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг авчиржээ

МИАТ компани өчигдөр Засгийн газрын захиалгаар тусгай нислэг үйлдэн 50 орчим тонн эм, эмнэлгийн хэрэгсэл авчирсан байна. 

Тодруулбал, ковид-19 вирусийг шинжлэх шинжилгээний иж бүрдэл, лабораторийн урвалж, эрүүл мэндийн сорьц, амны хаалт, хамгаалалтын хэрэгслийг авчиржээ. 

Өнөөдрийн байдлаар манай улсад 31 баталгаажсан тохиолдол бүртгэгдээд байна. Засгийн газраас шийдвэр гарган коронавирусийн үед хэрэглэх зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг авчрах ажлыг шат дараатай хэрэгжүүлж буй нь энэ юм. 

Эн дундаа коронавирусийг эмчлэх Японд үйлдвэрлэсэн Авиган эмийг бид эмчилгээндэээ ашиглаж эхэлсэн билээ. 

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө