ЧУУЛГАН: Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын даргаас чөлөөллөө

ЧУУЛГАН: Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын даргаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тус байгууллагын дарга Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүний эрхийн үндэсний комиссыг татан буулгамаар байна. Нам, улстөрчдийн тушаалаар ажилладаг тунхаг төдий байгууллага. Хохирсон хүний эрх биш хохироосон хүний эрхийг ярьдаг. Айлын нялх нойтон хүүхдүүд түлэгдэж байхад дуугардаггүй мөртлөө нам, улс төрийн захиалгаар дуугардаг" гэлээ. 

Ингээд Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын даргаас чөлөөлөх саналыг дэмжих эсэхээр санал хураахад санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 61.4 хувийн саналаар дэмжлээ. 

ШУУД ҮЗЭХ: