О.Баасанхүүгийн хүсэлтийг УИХ дахь АН-ын зөвлөлөөс хүлээн авч буйгаа мэдэгджээ

О.Баасанхүүгийн хүсэлтийг УИХ дахь АН-ын зөвлөлөөс хүлээн авч буйгаа мэдэгджээ

Энэ долоо хоногийн даваа гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэх хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгдсэн.

Тэрээр “Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй  хамтран ажиллаж, найман гишүүнтэй болгох улмаар хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуулийн 7.1 дэхь заалтад “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн байдаг. Нам, эвслийн бүлэгт нэгдсэнийг нь УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлах үүрэгтэй. Тиймээс МАХН-ны гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэх саналтай байна” гэсэн юм.

Тэгвэл түүний УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэх хүсэлтийг хүлээж авсан тухайгаа тус намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэж, О.Баасанхүүд албан тоот илгээсэн байна.

УИХ дахь АН-ын зөвлөлөөс О.Баасанхүүд илгээсэн мэдэгдэл