Цагдаагийн албан хаагч АН-ыг гүтгэсэн үү

Цагдаагийн албан хаагч АН-ыг гүтгэсэн үү

Өчигдөр “Чингис” зочид буудалд Дундговь аймгийн засаг дарга 100 гаруй хүнтэй уулзалт зохион байгуулж байгаа талаар зарим хэвлэлд мэдээлсэн. 

Тэгвэл цагдаагийн байгууллагын албан хаагч энэ тухай хэвлэлд өгсөн тайлбартаа “Дундговь аймгийн Ардчилсан нам /АН/- аас сургалт юм уу, зөвлөгөөнийг зохион байгуулсан гэж байгаа үүнийг тодруулна. Шалгалтын ажиллагаа” хийгдэнэ гэжээ. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “МАН-ын үүрийн дарга нарт цахим сургалт зохион байгуулсан” гэж мэдээлж байгаа юм.