ХӨСҮТ-ийн эмч нар 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна

ХӨСҮТ-ийн эмч нар 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс орон даяар онц байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогоод байна. Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар гэртээ харихгүй эмнэлэг дээрээ тусгаарлагдаж, өвчтөнүүдэд эмчилгээ хийж байгаа ажээ.

Учир нь манай улсад коронавирусийн 30 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр бүх тохиолдлууд гаднаас тээвэрлэгдэн ирсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нарын цалинг Засгийн газраас үе шаттайгаар нэмэгдүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийсэн байна. Тэрбээр “ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар цалингийн нэмэгдэлдээ сэтгэл хангалуун байгаа.

Нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай эмч энэ онцгой нөхцөлд 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байгаа.

Сувилагч нарын цалин хоёр дахин нэмэгдсэн. Голомт банкнаас өгсөн 100 сая төгрөгийг эмч ажилтнууддаа хувааж өгсөн. Франц иргэний ажилладаг компаниас мөн 100 сая төгрөг өгсөн. Онцгой байдлын албанаас мөн нэмэгдэл өгсөн"  гэжээ.