Монгол иргэн коронавирусийн халдвар авч гаднын улсад амиа алдсан уу

Монгол иргэн коронавирусийн халдвар авч гаднын улсад амиа алдсан уу

Гаднын улсад амьдарч буй 13 Монгол иргэн коронавирусээр халдварласан гэдгийг өчигдөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн. Тодруулбал, Ирландад 4, ОХУ-д 3, Швед 2, Швейцар 2, БНСУ-д байгаа 2 монгол иргэдийн коронавирусийн  шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарсан байгаа юм.

Мөн эдгээр иргэд гэртээ тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байна. Мөн ЭМЯ-ны 323002 утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах талаар зөвлөгөө авч байна” гэж ЭМЯ-наас мэдээлсэн юм. 

Тэгвэл гадаад улсад амьдардаг Монгол иргэн коронавирусийн халдвар авч, тус улсын эмнэлгийн тусламжийг авч чадалгүй, нас барсан гэх албан бус мэдээлэл байна.  

Тус мэдээллийг сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг нийтэлсэн байна. Харин энэ тухай Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны албаны мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна. Магадгүй 11:00 цагт болох ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр тус иргэний талаар мэдээлж болзошгүй юм. Бид үйл явдлыг тодруулаад эргэн мэдээлэх болно.