ШӨХТГ: Бүх шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалт хийж байгаа, хариуг ирэх долоо хоногт мэдээлнэ

ШӨХТГ: Бүх шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалт хийж байгаа, хариуг ирэх долоо хоногт мэдээлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Шатахууны чанар, дүүргэлт, дутуу шахалтад хяналт шалгалт хийх зургаа зургаан хүний мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хоёр ажлын хэсэг гарсан. Бүх шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалт хийж, дээж аван төв лабораториор шинжлүүлж хариуг нь ирэх долоо хоногоос мэдээлнэ" гэв.

Мөн шатахууны үнэ буусантай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний газрууд шатахуунаас үүдэлтэй зардлаа бууруулж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уриаллаа. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө