Д.Нямхүү: Гурав дахь давтан шинжилгээгээр коронавирусийн нэг тохиолдол илэрлээ

Д.Нямхүү: Гурав дахь давтан шинжилгээгээр коронавирусийн нэг тохиолдол илэрлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 20-нд манай улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. Коронавирусийн халдвар авсан нэг иргэн эдгэж дараагийн шатны эмчилгээнд орсон. Өчигдөр нийт 76 хүнд шинжилгээ хийсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан 55 хүнд давтан шинжилгээ, дөрвөн хүнд тандалтын шугамаар шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 17 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ тохиолдол нь ОХУ-ын Москва хотын төмөр замын сургуульд суралцдаг оюутан юм" гэлээ. Дээрх нэг тохиолдол нэмэгдсэнээр манай улсад коронавирусийн нийт 33 тохиолдол бүртгэгдэж байна. 




Өнөөдөр луу өдөр

56 минутын өмнө