Их сургуулийн төгсөлтийг зургадугаар сарын 15-ны дотор цахимаар зохион байгуулахыг үүрэгджээ

Их сургуулийн төгсөлтийг зургадугаар сарын 15-ны дотор цахимаар зохион байгуулахыг үүрэгджээ

БСШУС-ын сайдын их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай тушаал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд гарчээ. Үүнд оюутан элсүүлэхэд шаардагдах босго оноо болон төгсөлтийн үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг их, дээд сургууль, коллежийн захирлуудад үүрэг болгосон байна.

Энэхүү тушаалд 2020-2021 оны оны хичээлийн жилд баклаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тогтоожээ. Мөн дараах арга хэмжээг авч ажиллахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосон байна. 

  • 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалт, суралцагчийн анги дэвших болон төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалт, төгсөлтийн бичиг баримтыг олгох үйл ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөрт багтаан цахим хэлбэрээр зохион байгуулж дуусгах;
  • Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 4.1 дэх хэсэгт заасан оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах;
  • Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчийн эд зүйлсийг 2020 он 5-р сарын 15-ны өдөрт багтаан тухайн оюутанд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөний хүнд нь хүлээлгэн өгөх;
  • Элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож, удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан суралцагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй, ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулахыг тус тус үүрэгдсэн байна.