А.Цэрэнбат: Дарханы замд 140 авто осол бүртгэгдсэн, 200-аад сая төгрөгийн хохиролтой гэх 300 орчим иргэд байна

А.Цэрэнбат: Дарханы замд 140 авто осол бүртгэгдсэн, 200-аад сая төгрөгийн хохиролтой гэх 300 орчим иргэд байна

Дарханы замд хохирч байгаа иргэдийн төлөөлөл А.Цэрэнбат өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэрээр " Дарханы замыг хааснаас хойш долоон сар өнгөрлөө. Бид хамгийн анх хоёрдугаар сард зам тээврийн яамны гадаа мэдэгдэл хийж байсан. Түүнээс хойш Дарханы зам дээр хохирсон 300 гаруй хүн надаа бүртгүүлсэн. Нийт 200-аад сая төгрөгийн хохирол учирсан байна. Өчигдөр анх удаа дөрвөн сая төгрөгийн хохиролтой иргэн Сүхбаатар дүүргийн шүүх дээр маргаанаа үүсгэсэн. Энэ нь өөрөө маш хэцүү зүйл юм байна. Учир нь хүлээн зөвшөөрөгдөхүйц нотлох баримт цуглуулах асуудал их хэцүү юм байна. Иргэд тус бүр гомдол гаргаж байгаа. Хариуцагчаар зам тээврийн яамыг татаж байгаа.

Бид хамгийн сүүлийн үеийн байдлаар дөрөвдүгээр сарын 18-нд Дарханы зам дээр очиж ажилласан. Тухайн үед замын тал хүртэл буюу 130 км явахад тэнд ямар ч зам байсангүй. Бодит байдал дээр тэнд ажиллаж байгаа компани алга, бас төсөв байхгүй гэсэн асуудлууд байна. 

Баянчандмань, Сэлэнгэ аймгийн зам засвар арчлалтын компанид бид хандсан, яагаад засвар арчлалт хийсэнгүй вэ гэхэд “Тогтмол засвар хийх шаардлагатай зардлыг шийдэж өгөөгүй учраас хариуцахгүй” гэсэн. Энэ бол нотлох баримт болно. Төсөв байхгүйгээс иргэд амь нас өмч хөрөнгөөрөө хохирч байна. Зам хааснаас хойш тухайн зам дээр 140 гаруй осол бүртгэгдэж, 20 гаруй хүн нас барсан. Үүнээс гадна цагдаад бүртгэлгүй олон осол гарсан. 

Засгийн газарт гомдол гаргахад эрх бүхий албан тушаалтнуудаа өмгөөлж, шүүхэд хандахыг зөвлөж байна. Анх төсөв авсан компаниуд нь бидэнд зам засах төсөв байхгүй гэсэн мэдээллийг өгч байна. Тэгэхээр анх улсаас гаргасан тэр их мөнгө хаашаа алга болсон бэ. Тиймээс бид ЗТХ-ийн сайд Б.Энх-амгалан гэдэг хүнийг цагдаагийн газар, авлигатай тэмцэх газар шалгуулна гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө