Д.Нямхүү: Жолоочтой хамт кабинд сууж явсан хүнээс коронавирус илэрсэн

Д.Нямхүү: Жолоочтой хамт кабинд сууж явсан хүнээс коронавирус илэрсэн

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 21-нд ХӨСҮТ-ийн хоёр лабароторид нийт 330 шинжилгээ хийсэн. Үүнд дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс ирсэн 281 давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 25 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин өчигдөр орой батлагдсан 34 дэх тохиолдлын ойрын хавьтлын 24 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ хүн тус жолоочтой хамт кабинд сууж явсан байсан" гэлээ.