Сөүл, Франкфуртын тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

Сөүл, Франкфуртын тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

УОК-ын шийдвэрийн дагуу 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос тусгай нислэгээр иргэдээ татан авна.

Энэ удаагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан УОК-т энэ сарын 21-нийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох баримтыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.

Зорчигчдын бүртгэлд УОК-оос тавьж буй дараах шаардлагыг баримтална.

Үүнд:

-Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)

-Жирэмсэн

-Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл

-Хөгжлийн бэрхшээлтэй

-Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.

Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг ЭСЯ-аар нь дамжуулан тухайн иргэнд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ заавал хийлгэсэн байна.

Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө