Монгол Улсын нийт гадаад өр 29.5 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын нийт гадаад өр 29.5 тэрбум ам.долларт хүрчээ

Улсын нийт гадаад өр оны эхний улиралд 29.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллар буюу 5.8 хувиар өссөн байна.

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 9.4 тэрбум ам.доллар буюу 31.9 хувь, бусад салбарынх 8.4 тэрбум ам.доллар буюу 28.4 хувь, Засгийн газрынх 7.3 тэрбум ам.доллар буюу 24.6 хувь, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.4 тэрбум ам.доллар буюу 8.1 хувьтай байна гэж ҮСХ мэдээллээ.

Засгийн газрын нийт өр оны эхний улиралд 22.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 873.9 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар өссөн байна. Засгийн газрын нийт өрийн 18.9 их наяд төгрөг буюу 84.7 хувь гадаад өр, 1.5 их наяд төгрөг буюу 6.9 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.9 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 807.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувь нь концесс байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө