ОЛНЫ ҮГ: Ноолуур нэхий шиг хаягдах уу

ОЛНЫ ҮГ: Ноолуур нэхий шиг хаягдах уу

ISEE.MN сайт “Олны үг” нэвтрүүлгээрээ ноолуурын салбарт тулгамдаад буй асуудлыг хөндөн сурвалжиллаа.

Ковид-19 цар тахлаас шалтгаалан дэлхийн зах зээлд ноолуурын үнэ буурч, эрэлт багасаж ойлгомжгүй байдал бий болсон. Хэдий ийм ч дотооддоо бид ноолуурыг 70 мянган төгрөгөөр авах боломжтой гэсэн тооцоог аж, ахуй нэгжүүд, МҮХАҮТ-аас гаргасан. Гэтэл эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн харилцаанд төр шууд оролцсоноор өнөөдөр ноолуур 70 мянгаас хол илүү хямдарч, цаашлаад энэ салбар татан унахад хүрээд байна.

Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газар “ноолуурыг 100 мянган төгрөгөөөр авна” гэсэн шийдвэрийг гаргаагүй байсан бол өнөөдөр малчид хүлээлтийн байдалд орохгүй, үйлдвэрлэгчид хаалгаа барих тухай ярихгүй байлаа.

Түүний тооцоо судалгаагүй дээрх мэдэгдлээс үүдэн бодит байдалд ноолуур 50 мянган төгрөгийн үнэтэй, цаашид буурах эрсдэлтэй, үйлдвэрүүд хүндхэн нөхцөл байдалд орсон байна. Манай улс энэ жил 10 мянган тонн ноолуурыг экспортод гаргана гэсэн тооцоотой байв. Засгийн газар 3000 тэрбум төгрөгөөрөө зөвхөн зүүн гурван аймгийнхаа чанартай 3000 тонн ноолуурыг сорчилж авсан. Харин бусад аймагт үлдсэн 7000 тонн малчдын ноолуурыг хэн, хэдэн төгрөгөөр авах нь тодорхойгүй байгаа  юм. Баян-Өлгийд л гэхэд ноолуур өнөөдөр 25 мянган төгрөгийн ҮНЭТЭЙ байна. Төр үнийг хиймлээр тогтоож өгөөгүй бол бүх ноолуур 70 мянгаар зарагдаж дууссан байх байсан хэмээн тус салбарынхан ярьж байна.

FACEBOOK-ЭЭС ҮЗЭХ:

YOUTUBE-ЭЭС ҮЗЭХ