Увс аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Тариалан суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тодруулбал, тус сумын Бургастай багийн “Сүүж” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 29 км-т өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 13:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар Одон орон Геофизикийн судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар 14:03 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тариалан Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хадаахүүгээс тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ