Энэтхэг улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн ар гэрийнхэн Засгийн газарт хүсэлт хүргүүлж байна

Энэтхэг улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн ар гэрийнхэн Засгийн газарт хүсэлт хүргүүлж байна

Өнөөдөр Төрийн ордны гадаа БНЭУ-д суралцаж, амьдардаг иргэдийн ар гэрийнхэн тэднийг эх оронд нь авчрах хүсэлтээ хүргүүлж байна. Энэтхэг улсад суралцдаг, эмчилгээ хийлгэж байгаа олон иргэд хоол хүнсний хомсдолд орсон байдалтай байгаа талаар тэдний ар гэрийнхэн хэллээ. Иргэдээ авчрах хүсэлтэй байвал Энэтхэгийн засгийн газар дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс лам хүүхдүүд болон биеийн байдал нь хүнд байгаа иргэдийг авчрах хүсэлтэй байгаа аж.