УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Хэнтий аймагт хоригдож байгаа юу

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Хэнтий аймагт хоригдож байгаа юу

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болох хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Д.Гантулга давж заалдах хүсэлтээ гаргасан тул түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл түүнд холбоотой давж заалдах шатны шүүх хурлын дараа түүнийг Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Хорих 419 дүгээр ангид шилжүүлсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. Харин түүнд холбоотой хэргийн Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Иймд түүнийг хорих 419 дүгээр ангид үргэлжлүүлэх хорьж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Сонирхуулахад, Д.Гантулга нь 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт Ж.Оюунбаатар, Б.Одхүү нартай өрсөлдөж, ялалт байгуулснаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан билээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

52 минутын өмнө