ТОМИЛОЛТ: Өнөөдөр ОХУ, БНХАУ, Монгол улсын Ерөнхийлөгчийн гурван талт уулзалт болно

ТОМИЛОЛТ: Өнөөдөр ОХУ, БНХАУ, Монгол улсын Ерөнхийлөгчийн гурван талт уулзалт болно

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨНӨӨДӨР НУТАГ БУЦНА

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз улсад хийсэн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд ямар асуудлуудыг хэлэлцсэн талаар ЭНД дарж үзнэ үү. Харин өнөөдөр тэрбээр тус улсад зохион байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын уулзалтад /ШХАБ/ оролцож үг хэлэх юм.

Өчигдөр ШХАБ-ын уулзалт албан ёсоор эхэлсэн. Уг уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын Ерөнхийлөгчийн гурван талт уулзалт болно. Уулзалтыг манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалах юм.

Энэ үеэр талууд бүс нутаг хамарсан томоохон төслүүдийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

2014 оноос хойш гурван улсын Ерөнхийлөгч жил бүр ШХАБ-ын уулзалтаар уулздаг уламжлалтай болсон билээ.

Үүгээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тус улс дахь албан ажлууд өндөрлөж өнөөдөр орой нутаг буцах юм.

БИШКЕК

Т.ХУЛАНТАХЬ