Б.Мэргэн: С.Зориг агсны хэргийг ил болгох хүсэлт өгсөн

Б.Мэргэн: С.Зориг агсны хэргийг ил болгох хүсэлт өгсөн

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт холбогдон, ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгах, суллах асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдэгдэл хийж буй. 

Харин эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдаж буй Б.Хурц нарын хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгч Б.Мэргэн өөрийн твиттер хуудастаа “Би хэргийн талаар уншсан мэдсэнээ ярвал энэ нэвтрүүлгээр ярьж байгаагаас хэд дахин бодитой бодлыг чинь эргүүлж чадна Гэвч маш нууц бол маш нууц Нямдорж шиг Чимгээгийн өмгөөлөгч шиг эрээ цээргүй айхгүй маш нууцыг ярихгүй дээ л байна Тийм ч учраас бид хэргийг ил болгох хүсэлт өгсөн” гэж мэдэгджээ.