“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг маргаашнаас өгч эхэлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг маргаашнаас өгч эхэлнэ

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч  2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэсэн байна. Харин данс нээлгээгүй иргэд И-Баримт аппликейшнээр дамжуулж ногдол ашиг авах боломжтой юм.

Хувьцаа эзэмшигчид ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас олгох болсноо мэдэгдсэн. Тус компанийн нэг нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараагдах хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох аж.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргажээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө