Г.Загдаад холбогдох хүчингийн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Г.Загдаад холбогдох хүчингийн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг хүчингийн хэрэгт сэжиглэн энэ сарын 11-ны өдөр /2020.04.11/  цагдаагийн газраас баривчилсан. Түүнийг прокурорын зөвшөөрөлтэйгээр хорьсон бөгөөд үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хүлээн авч хянан хэлэлцээд Г.Загдааг нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

ЦЕГ-аас иргэн Г.Загдаагийн талаар мэдээлэл өгөхдөө хүчин хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэд хэдэн хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Мөн хүчингийн хэрэгтэй холбоотой нотлох баримт цагдаагийн байгууллагад байгаа гэсэн билээ. 

Харин түүнд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй Д.Х-г түр хамгаалах байранд авсан бол хүүхдийг нь мөн хүүхдийн 108 тусгаарлах байранд аваад байгаа юм. 

Тэгвэл хохирогч гэх Д.Халиунд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй өмгөөлөгчийн хэлснээр Г.Загдаад холбогдох хүчингийн хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.