401-р ангиас оргосон хорих ялтанг ЭРЭН СУРВАЛЖЛАХ ажил үргэлжилж байна

401-р ангиас оргосон хорих ялтанг ЭРЭН СУРВАЛЖЛАХ ажил үргэлжилж байна

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 401-р ангид хоригдож байсан ялтан энэ долоо хоногийн даваа гаригт /2020.04.27/ оргосон гэх мэдээлэл гарсан.  Тэрбээр долоо хоногт гурван удаа бөөрний аппаратад ордог байсан гэх бөгөөд нэгэн хувийн эмнэлэгт эмчилгээнд орох үеэрээ оргосон аж.

Эмчилгээгээ хаяж оргосон түүнийг цагдаагийн байгууллагаас диализын аппаратаар үйлчилдэг хувийн эмнэлгүүд болон бусад сувгаар эрэн сурвалжилж байгаа аж.  

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс тодорхой мэдээлэлгүй байна” гэлээ.