ЯПОНД СУУГАА ЭСЯ: Коронавирусийн эмчилгээнд үр дүнтэй 25 мянган ширхэг эмийг шуурхай худалдан авч илгээлээ

ЯПОНД СУУГАА ЭСЯ: Коронавирусийн эмчилгээнд үр дүнтэй 25 мянган ширхэг эмийг шуурхай худалдан авч илгээлээ

Япон Улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамнаас дараах хэвлэлийн мэдээллийг гаргажээ.

ТУС МЭДЭЭЛЭЛД

Дэлхий дахиныг хамарсан шинэ төрлийн коронавирусын цар тахлын үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, хэрэгслийг худалдан авах үйл ажиллагаанд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам энэ оны 1 дүгээр сараас идэвхитэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэ хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны хүсэлтээр Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон “Жичи” анагаах ухааны их сургуулийн монгол оюутны холбооноос тус тус туслалцааны шугамаар, Япон Улсын “Ивай кэмикалс” компаниас худалдан авч, нийт 6 удаагийн илгээлтээр 43,000 орчим удаа “PCR” шинжилгээ хийх оношлуурын урвалж материалыг одоогоор эх орондоо хүргүүлээд байна.

Мөн дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусын өвчний шинж чанарын эмчилгээнд хамгийн үр дүнтэй хэмээн тооцогдож буй Япон Улсад үйлдвэрлэсэн “Avigan” эмийн талаар энэ оны 2 дугаар сараас эхлэн мэдээлэл цуглуулан бэлтгэл базааж, “FUJIFILM Toyama Chemical” компанитай яриа хэлэлцээг эрт эхлүүлсний дүнд 3 дугаар сарын 23-ны өдөр 25 мянган ширхэгийг шуурхай худалдан авч Монгол Улсад илгээгээд байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө